СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нэгдсэн эмнэлгийн удирдлага ЭМЯ, НЭМГ, Дүүргийн Засаг даргын тамгын газартай уялдаа холбоотой ажиллаж тусламж үйлчилгээний асуудлуудыг яаралтай шийдвэрлэж байна.

Үүнд:

1. Эрүүл мэндийн сайдын 2016 оны “Томуу, томуу төст өвчний үеийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/185 дугаар тушаалаар:  

- Нэмэлтээр ажиллах резиндент эмч, нарыг хуваариллаа.

2. Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын “Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” 03 тоот албан даалгаврын хүрээнд:

-  ӨЭМТ-үүд ажлын өдрүүдэд 08.00-20.00 хүртэл Бямба гарагт 10.00-14.00 хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.

- ӨЭМТ-үүд дээр цаашид нийслэлийн хэмжээнд 880 резидент эмч, мэргэжил дээшлүүлж буй 280 гаруй сувилагч нэмэлтээр ажиллана.

Нэмэлтээр жижүүрийн эмч, ээлжийн сувилагчийг ажиллуулж байна.

-—  Эрүүл мэндийн төвийн хүүхдийн 4 эмчийг 2016.12.16-наас эхлэн нэмэлтээр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэн ажиллуулж байна.

НЭМГ-ын даргын 2016 оны “Хүүхдийн тусламж үйлчилгээг зохицуулах тухай” А/115 дугаар тушаалаар Эрүүл мэндийн төвийн Төв салбарын 1 давхарт  70 ортой ХҮҮХДИЙН III-р  тасаг шинээр нээж ажиллууллаа.

Дүүргийн засаг дарга албаны хүмүүсийн хамт удаа дараа  ирж нөхцөл байдалтай танилцан ажиллаж байна.  Дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөр 50 ширхэг эвхдэг орыг шинээр авч өгөх асуудлыг шийдвэрлэж өгснийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглаж байна. Улаанзагалмайн нийгэмлэгээс 60 ширхэг эвхдэг ор, 60 ширхэг хөнжил гудас авч ашиглаж байна.

2016.12.16-ны  өдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар албаны хүмүүсийн хамт Нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдалтай танилцахдаа Эмнэлгийн тусламж үйлчилгээнд 5-н төрлийн 8 ширхэг нийт 8.100.000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж хандивлаж, нярайн хиймэл амьсгалын аппаратын асуудлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо.

УИХ-ийн гишүүн Х.Нямбаатар Н.Учрал нар төвлөрсөн шугамд холбогдох ус цэвэршүүлэгч, халаалтын эйр-кондэйшн тус бүр 2-ийг  шийдвэрлэж өгөхөөр боллоо. Мөн УИХ-ын байнгын хорооны гишүүн Б.Сарантуяа, Д.Сарангэрэл, М.Билэгт нар ирж эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.

 

 

 

 

 

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 573 санал өгсөн байна.