Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачлагыг дэмжин төслийг хамтран хэрэгжүүлж байгаа “Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн”, “JCI Capital ТББ өнөөдөр дүүргийн хамгийн их хүүхэдтэй, утааны голомтонд байрлах 117-р цэцэрлэгт дотор агаар хэмжигч байрлууллаа. Тус төхөөрөмжийг 2 сарын турш байрлуулж анги танхимын агаарын бохирдлыг хэмжихээс гадна агаар цэвэршүүлэгч, агаар шүүгч хэрхэн нөлөөлж байгааг судлах юм.  

117-р цэцэрлэг нь 20 бүлгийн 800 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 24 цагийн 2 бүлэгтээ нийт 80 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.