СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, улсын бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор олон ажил, үйлчилгээ санаачилж байгаагийн нэг нь Монгол улсын энгийн гадаад паспорт буюу бидний нэрлэж заншсанаар Е паспортын хугацаа сунгалтыг нийслэлд 9 дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст харъяалал харгалзахгүйгээр хүргэж эхэлсэн.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс гадаад паспортын сунгалтын бүртгэл хийж эхэлсэнтэй холбогдуулан уг үйлчилгээг иргэдэд таниулах сурталчлах зорилгоор нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.

Өмнө нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт өдөртөө 400-500 хүн гадаад паспортын сунгалт хийлгэдэг байсан бол 9 дүүрэгт уг үйлчилгээг үзүүлснээр энэ тоо 50 хүртэл хувиар буурах боломжтой юм байна.

Таны гадаад паспортын хугацаа дууссан бол та өөрт аль ойрхон дүүргийнхээ Улсын бүртгэлийн хэлтэст хандан харъяалал харгалзахгүйгээр үйлчлүүлж гадаад паспортынхаа сунгалтыг хийлгээрэй. Мөн та Е паспорт шинээр захиалах бол ОӨУБЕГ-т захиалж болохоос гадна Дүнжингарав, Мишээл экспо, Драгон төвүүдэд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд захиалах боломжтой юм.

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС