СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

        Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 12-р сарын 20-ны А/171 тоот тушаалаар 2016 оны 12-р сарын 24-ний өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ зохион байгуулах болсон.

 

       Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 12-р сарын 22-ны өдрийн А/501 тоот захирамж гарч их цэвэрлэгээний ажилд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг өргөнөөр оролцуулахыг Хороодын Засаг дарга нар, Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ ОНӨААТҮГ, Тээвэрлэлт үйлчилгээний төвд үүрэг болголоо.   

 

Дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн авто зам, явган хүний замын цас мөсийг цэвэрлэх, их цэвэрлэгээнээс гарсан болон үүсмэл хогийн цэгийн хог хаягдлыг цаг хугацаанд нь тээвэрлэх ажлыг хороодтой хамтран зохион байгуулах юм.

 

 

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 437 санал өгсөн байна.