СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


 

Эрхэм хүндэт Сонгинохайрханчууддаа болон эрхэм та бүхэнд он солигдох энэхүү торгон мөчийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

 

Улиран одож буй 2016 оны 8 дугаар сараас ээлжит сонгуулийн дүнгээр дүүргийн шинэ удирдлага албан ёсоор ажлаа хүлээн авч эхний ээлжинд шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа өөрийн нөөцдөө тулгуурлан бодитоор төлөвлөн хэрэгжүүллээ.

Миний бие 2 ажлыг онцлон дурьдахыг хүсч байна.

Дүүрэг маань бусад дүүргүүдтэй мөр зэрэгцэн хөгжихийн тулд өнөөдрийн бидэнд тулгараад байгаа асуудлууд, санхүүгийн бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудыг хамарсан "Өнөөдрийн шийдэл-ирээдүйн хөгжил" форумыг төрийн ордонд зохион байгууллаа. Гарсан шийдвэрүүд өнөөдөр ажил хэрэг болон хэрэгжиж байна.

Агаарын бохирдлоос иргэдээ хамгаалахад чиглэсэн "Энгийн дадлаар эрүүл амьсгалъя" төсөл маань олон нийтийн дэмжлэгийн дүнд дүүргийн төдийгүй нийслэлийн иргэд, хүүхдүүдэд өөрийн эрүүл мэндээ хамгаалах дадлыг суулгаж, энэ чиглэлийн олон ажлуудын эхлэл болсон санаачилга боллоо. Хэдийгээр энэхүү төсөл асуудлыг үндсээр нь шийдэх арга зам биш боловч бид үүнийг хийх шаардлагатай ажил байлаа. Цаашид бид иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд өөрсдөөс шалтгаалсан бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.

 Айлчлан ирж буй 2017 онд дүүргийн маань 25 жилийн ой тохионо. Энэ жилд бид өнгөрсөн 25 жилийн ажлаа дүгнэхээс гадна ирэх 25 жилийнхээ ирээдүйн чиглэлд илүү ач холбогдол өгч хэлэлцэх болно.

Дүүргийн маань хүүхэд бүр аз жаргалтай, хөгшид бүр сэтгэл тэнүүн, иргэн бүр инээд хөөр баяр баяслаар цалгиж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

 

ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ.

 

 

                  СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА                                         Ж.САНДАГСҮРЭН

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 528 санал өгсөн байна.