СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

          Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн есөн дүүрэг 152 хороонд нэгдүгээр сарын 4-нөөс 20-ны өдрүүдэд цэргийн бүртгэлийн ажил зохион байгуулна. Дүүргийн Засаг дарга А/481 тоот захирамж гаргаж Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулахад шаардлагатай хүн хүчийг гарган ажиллахыг ажлын хэсэгт даалгасан. Цэргийн бүртгэл бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой чухал бүртгэл юм. Бүртгэлийн ажлыг явуулахаар бүх хороодын Засаг дарга, зохион байгуулагч нарыг хамруулсан сургалтыг дүүргийн цэргийн штабаас 1-р сарын 3-нд дүүргийн иргэний танхимд зохион байгууллаа.

Тус сургалт семинараар ЗДТГ-ын дарга М.Баяраа нийт бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгч, цэргийн штабаас шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө болон мэдээ мэдээллээр ханган ажиллалаа. Бүх хороодод цэргийн бүртгэлтэй холбоотой сурталчилгааны материал, зурагт хуудас, ажлын нөхцөл бололцоог сайжруулахтай холбоотой анкет, хуулийн сурталчилгаа бүхий самбаруудыг хүлээлгэн өглөө.

Энэ удаагийн тоо бүртгэл нь Батлан хамгаалах дөрвөн багц хууль шинэчлэгдэн батлагдсаны дараа явагдаж байгаагаараа онцлогто. 18-50 насны бүхий л эрчүүдийг цэргийн алба хааж үүргээ биелүүлэх боломжийг хангаж өгөх, бэлтгэл ажлаа хангахын тулд энэхүү бүртгэл явагдаж байгаа юм.

Тиймээс иргэд та бүхэн монгол улсын хууль тогтоомжоо хүндлэн иргэний үүргээ ухамсарлаж цэргийн тоо бүртгэлдээ идэвхтэй хамрагдана уу.   

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЦЭРГИЙН ШТАБ