СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/01 тоот тушаал, дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу "Гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх" болсонтой холбогдуулан Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна.

    2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд 45 гаруй хорооны ажилтан алба хаагч, иргэдэд сургалт зохион байгуулж, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 11, 26, 29 дүгээр ангийн нийт 56 албан хаагч 1 автомашин, тус хорооны хэсгийн ахлагч, эрчим хүчний албаны цахилгаанчин нар айл өрхүүдээр явж заавар зөвлөмж, тараах матeриал өгч ажиллалаа. 

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 573 санал өгсөн байна.