СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

   Хотын өнгө үзэмжинд санаа тавьж үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг “шар хантаазтангууд”-ын ажлыг төр засгаас үнэлж шагнал гардууллаа.

     

      Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн 5-р зөвлөгөөн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр СТӨ-нд зохион байгуулагдаж Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар оролцлоо. Энэхүү зөвлөгөөнөөр ажил үүргээрээ манлайлсан Сонгинохайрхан дүүргийн зам талбайн 10 үйлчлэгч Манжур хотод аялах эрхээр шагнууллаа. Мөн Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний зам талбайн үйлчлэгч Г.Батгэрэл Нийслэлийн Засаг даргын жуух бичгээр,  М.Нандинцэцэг Үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.