СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

      Сар шинийн баярыг угтан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/50 тоот захирамж гарган бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллаа.

 

      Их цэвэрлэгээний ажил 02 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж  төрийн болон хувийн хэвшлийн 2135 аж ахуйн нэгжийн 10843 иргэн 517,569 м2 талбайн хог хаягдлыг, нийтийн эзэмшлийн 783 уртааш метр хайс хашлагийг 35 хүний бүрэлдэхүүнтэй шар хантаазтангууд угааж цэвэрлэлээ. 2 өдрийн цэвэрлэгээгээр нийт 254 рейсээр 1,324 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ.