СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

     Иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудал, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид болон Дүүргийн удирдлагуудад тавих санал хүсэлтийг сонсох зорилготой “Иргэдээ сонсъё” аян 1 сар үргэлжилнэ.

 

      Өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Дүүргийн Засаг дарга, Засаг даргын эрхлэх асуудлын харъяа байгууллагуудын удирдлагууд 1,2,3,4,5,26,27-р хорооны иргэдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонслоо. Иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудал олон байгаа ч иргэд өөрсдөө санаачлагаараа хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцаж байна. Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг нийслэл, дүүргийн зүгээс баримталж буй бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, ажиллах чиглэлээ болгоно.