СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

     2015 онд эрүүгийн хуулийг батлахдаа “эрүүгийн хариуцлага” гэдэг суурь ойлголтыг орхигдуулсан байна. Энэ ойлголтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид буцааж орууллаа.

 

    Үүнтэй уялдаад тусгай ангийн холбогдох зүйл заалтууд өөрчлөгдөх юм. Эрүүгийн хариуцлага гэдэг нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх ял болон албадлагын арга хэмжээний нийлбэр. Өөрөөр хэлбэл ял, албадлагын арга хэмжээ хоёр эрүүгийн хариуцлага гэдэг ойлголтыг тодорхойлдог. Ял дээр хэд хэдэн өөрчлөлт орсон. Тухайлбал, цаазаар авах ялыг халлаа. Иргэний болон улс төрийн эрхийн конвенцод 1974 онд Монгол улс нэгдэж орсон. 2012 онд Нэмэлт хоёрдугаар протоколд нь нэгдсэн. Ингэснээр Монгол улс цаазаар авах ялыг хориглох үүрэг хүлээсэн. Цаазаар авах ялыг орлуулж бүх насаар нь хорих гэдэг цоо шинэ ялыг бий болгосон.   

 

http://itoim.mn/index.php/site/news/8250

 

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 585 санал өгсөн байна.