СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

     Хэлэлцүүлэг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлэгт Шадар сайдын зөвлөх, Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар илтгэл тавьж 2017 оныг Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил болгон зарласантай холбогдуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад санал, дүгнэлт боловсруулах талаар ярилцаж, бичгээр санал авлаа. Хууль сурталчилах ажил, иргэдийн хуулийн мэдлэгийн түвшин зэрэг олон хүчин зүйл хуулийн хэрэгжилтэнд нөлөөлдөг байна. Тиймээс иргэд хуулийн мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй байгааг тэрээр хэллээ.