СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

       УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийн сонгогдсон тойргийнхоо нийт 1200 ахмадыг дүүргийн спорт цогцолборт хүлээн авч уулзан, УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомжийг таниулах мөн улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар тайлбарлаж тэдний санал бодлыг сонсон, сонирхсон асуултад нь хариуллаа.

   

    Түүнчлэн тэрбээр өөрийн сонгогдсон тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 5, 6, 26 дугаар хорооны ахмадуудад хүндэтгэл үзүүлж, XVII жарны гал тахиа жилийн сар шинийн мэндийг хүргээд дээлийн өнгө, цагаан идээ, цай тэргүүтэй гарын бэлгээ гардууллаа.