СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

    Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар зарлигаар Сонгинохайрхан дүүргийн 82 иргэн Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугийн одон, Цэргийн Гавъяаны одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн Хүндэт медаль, Нийгмийн Хамгааллын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнууллаа.

 

       “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн сар шинийн босгон дээр төрийн дээд одон медаль хүртсэн иргэдийн шагналыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Л.Оргил, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа нар гардуулан өглөө.  

 

 

 

 

 

 

 

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 585 санал өгсөн байна.