СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2016 оны 10 дугаар сард 530 орчим сая төгрөгийн төсөвтэйгээр 22 дугаар хорооны 327 айлыг цахилгаан эрчим хүчтэй холбосон байна. Яаралтай тусламж, цагдаа, онцгой байдлын болон бусад автомашин зорчиход хүндрэлтэй 1, 2, 20, 22, 32 дугаар хорооны нийт 13 км автозамыг өөрийн хөрөнгөөр тэгшилж засварлалаа.

  

      Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр, БОАЖЯ-ны хооронд байгуулсан санамж бичгийн дагуу “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл”-ийн хүрээнд “Тогтвортой ногоон барилга” төслийн шаардлага хангасан 640 хүүхдийн суудалтай сургуулийн зураг төсөл батлагдсан. Энэхүү зураг төслөөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтанд оруулж, Монгол улсын хамгийн анхны “Эко сургууль” загвар төсөл болгон хэрэгжүүлэхээр ажиллаж байна.