СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2-р сарын 14-ний А/21 тоот тогтоолоор батлагдсан “Иргэдээ сонсъё” сарын аяны хүрээнд 5, 6, 8, 9, 24, 25 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ.

 

    Уулзалтанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Бямбадорж, Б.Цолмон болон Нийслэлийн харьяа агентлагийн дарга, мэргэжилтнүүд, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Засаг даргын орлогч, Нийгмийн салбарын төслийн удирдагч Л.Оргил, Тамгын газрын хэлтэс албадын дарга нар оролцож иргэдийн асуултанд хариулан шаардлагатай мэдээллийг өглөө. Иргэд газар олголт, шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн талаарх, агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлэх ажил зэрэг олон санал хэлж байлаа. Ялангуяа агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн санал, санаачилгыг сонсч ажил хэрэгтээ тусгах, ашигтай санаачилгыг дэмжин ажил хэрэг болгох зорилтыг дэвшүүллээ.