СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     “2016-2020 онд улсаас хийх ажлын төлөвлөгөөг УИХ-ын 44-р тогтоолоор баталсан. Уг тогтоолын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хийх үүрэг бүхий 47 ажил төлөвлөгдөн батлагдсан. Одоогийн байдлаар үүний 30 орчмыг нь эхлүүлээд байна.

 

     Үлдсэн ажлуудыг эхлүүлэх гээд УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр онцоллоо. Мөн тэрээр тэтгэврийн нас, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар, залуусын хөгжил, манлайлал зэрэг нь бидний цаашдын хөгжилд ямар дэмтэй болох,  хөдөлмөр эрхлэлтийн бодлого, нийгмийн даатгал болон нийгмийн халамж, мэргэжлийн боловсрол зэрэг 4 үндсэн чиглэлийн хүрээнд мэдээлэл өгч иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа.   

 

 

     Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон 6 гишүүн дүүргийнхээ төлөө чиглэл бүрээр ажиллаж байгааг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар онцоллоо. Эрүүл мэндийн чиглэлээр, санхүү  мөнгөний асуудлаар гэхчлэн ажлуудаа хувааж аван ажиллаж байгаа ба 4 дүгээр сараас хуваарь гарган тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзалт хийхээр төлөвлөж байгааг мөн хэллээ. Мөн тэрээр “Сонгуулийн үр дүнгээс хамаарч Засгийн газар яамдынхаа нэрийг сольж бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийдэг асуудлыг Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулаад таслан зогсооё гэж байгаа. Ингээд ирэхээр Төрийн алба тогтвортой болно гэдэг асуудлыг өнгөрсөн хаврын чуулганаар ярьсныг онцлоод иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа.   

 

  

     Хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/34 тоот тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Сонгинохайрхан дүүрэгт 3,5 тэрбум төгрөгийн төсвөөр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх юм. Энэхүү гэрээг баталгаажуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засаг дарга Ж.Сандагсүрэн нар гарын үсэг зурлаа. 

 

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 585 санал өгсөн байна.