СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын  Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхан Сонгинохайрхан дүүргийн ахмад дайчид, бэлтгэл  офицеруудтай уулзаж, батлан хамгаалах бодлогын талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, монгол цэргийн дэлхий дахинд гүйцэтгэж байгаа үүргийн талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариуллаа. 

 

Энэ үеэр Хилийн цэргийн хурандаа Ц.Пунцагдорж “Өнөөдөр салбарын сайд бидэнтэй  ирж уулзаж байгаа явдалд талархаж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Батлан хамгаалах бодлого, Батлан хамгаалах багц хууль, болон Хилийн тухай шинээр гаргасан хуулиуд нь Монгол төрөөс Батлан хамгаалахын салбарт хийж хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний хамгийн чухал зүйл гэж би боддог. Ингээд нийт зэвсэгт хүчнийхэндээ баярын мэнд хүргэе” гээд 1990 онд мөрдөс  зүүсэн 26 хүн Монгол Улсын Үндсэн хуулийг баталсан. Үндсэн хуулийг бид бүрэн дүүрэн ашиглаж чадаж  байна уу үгүй юу зэрэг асуултанд хариулт авлаа. 

http://www.ulaanbaatar.mn/Home/newsdetail?dataID=20987 

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 585 санал өгсөн байна.