СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

“Хоггүй орчин-Эрүүл амьдрал” болзолт уралдаан зарлалаа.

 Иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хог хаяхгүй байх дадал төлөвшүүлэх, үүсмэл болон хур хог хаягдлын цэгийг бүрэн устгах, дахин хог хаягдлын цэг үүсгэхгүй байх үйл ажиллагааг идэвхжүүлэх, хог хаягдлыг бууруулах талаар шинэ арга

барил бүхий санал, санаачлагыг дэмжих зорилгоор дүүргийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/145 тоот захирамж гарган “ХОГГҮЙ ОРЧИН-ЭРҮҮЛ АМЬДРАЛ” болзолт уралдаан зохион байгуулах боллоо. Дүүргийн хэмжээний 32 хорооны нутаг дэвсгэрт нийт 166 үүсмэл хогийн цэг байдаг байна. Энэ нь нийт 1200 орчим рес хог хаягдал гэсэн үг юм. “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аянд тус дүүргийн 32 хорооноос гадна нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог хаягдал цуглуулалт, тээвэрлэлтийн байгууллагууд оролцох юм. Хогноосоо салахад иргэдийн оролцоо чухал үүрэгтэй. Иргэн бүр хоггүй орчныг бий болгоход гар бие оролцон, шинэ санал санаачлага гарган ажиллахыг уриалж байгаа ажээ. “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” болзолт уралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулна. 

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 648 санал өгсөн байна.