СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

     Засаг дарга Ж.Сандагсүрэн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төгс зуурмаг”-ийн хогийн цэгийн бодит байдалтай танилцлаа. “Төгс зуурмаг”-ийн хогийн цэг гэх нэрний тухайд үүсмэл хогийн цэгийн дэргэд байрлах “Төгс зуурмаг” компанийн нэрээр иргэд нэрлэсэн нэршил. Тус хур хогийн цэгт барилгын хаягдал болон малын яс маш их байна. Аж ахуйн нэгж байгууллагууд Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт ямар нэг хураамжгүйгээр хогоо хаях эрх нь нээлттэй. Харин малын гаралтай хаягдлыг хот суурин газарт хаях хориотой. Гэтэл аж ахуйн нэгжүүд олон жил энэ цэгт хогоо хаясаар хур хогийн цэг өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрсэн гэхэд болно. Засаг дарга  Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар хэрэгжиж байгаа Хоггүй орчин-Эрүүл амьдрал аяны хүрээнд дүүргийн хэмжээнд байгаа 166 хур хогийн цэгийг арилгах ажил хийгдэх юм.