СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

     Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар Сургуулийн өмнөх насны хүүхдийг амьдрах ухаан, бие даах чадвар, харилцааны зөв дадал хэвшилд сургаж, уламжлал ёс заншлаа дээдлэн байгаль дэлхийгээ хайрладаг болгох зорилгоор “Хүн болох багаасаа” хүмүүжлийн нэг сарын аяныг эхлүүллээ. Аянд төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын насны 96 байгууллагын хүүхдүүд, багш, арга зүйч, эрхлэгч, эцэг эхчүүд хамрагдах юм. Аяныг монгол ахуй зан заншил, хүүхдийн хүмүүжил, багшийн хөгжил, хүүхдийн эрүүл ахуй, эрүүл мэндийн гэсэн үндсэн чиглэлүүдээр 04 дүгээр сарын 06-наас 05 дугаар сарын 06-ны хооронд зохион байгуулна. “Хүн болох багаасаа” хүмүүжлийн аянд хамрагдаж байгаа цэцэрлэг бүр байгууллагын онцлогт тохируулсан ажлыг санаачлан хэрэгжүүлэх, багш нарын дунд хүүхдийн хүмүүжлийн талаар илтгэл зохион байгуулах зэрэг олон бүтээлч ажлыг хэрэгжүүлэх юм.  

 

 

 

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 648 санал өгсөн байна.