СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     Засаг дарга Ж.Сандагсүрэн БНСУ-ын Цахилгааны инженерүүдийн холбооны төлөөлөгчидтэй уулзаж дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд хамтран хийх ажлын талаар санал солилцлоо. МСҮТ-ийн цахилгааны инженерийн ангид шаардлагатай тоног төхөөрөмж болон дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх цахилгааны тал дээр хамтран ажиллахад боломжтой гэдгийг төлөөлөгчид хэлж байна. БНСУ-ын Цахилгааны инженерүүдийн холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлж үр өгөөжтэй ажлууд хэрэгжүүлэх юм. Тус холбооноос 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ирэх 8 дугаар сард манай улсад ирж ажиллах юм. Ингэхдээ хийж хэрэгжүүлэх шинэ ажлын санал боловсруулахаар боллоо.