СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

   Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Архи, тамхины болон эрүүл бус хүнсний хэрэглээг бууруулах” бүх нийтийн аяныг 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс нэг сарын хугацаатай зохион байгуулж байгаа. “Эрүүл амьдаръя” уриан дор зохион байгуулагдах аяны хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран архи, тамхи, эрүүл бус хүнсний хэрэглээг бууруулахад чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг иргэд, хүүхэд, залуучуудад зохион байгуулж, мэдээ мэдээллийг түгээхээр зорин ажиллаж байна.

 
    Аяны нээлтийг энэ сарын 07-ны өдөр зохион байгуулж, Өнөр бүсийн Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчид, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын төлөөлөл, хороодын иргэд, төрийн албан хаагчид болох нийт 600 гаруй иргэдийг сургалтанд хамруулсан бол өнөөдөр Төвийн бүсийн 280 гаруй хүүхэд багачууд, иргэдэд сургалт зохион байгууллаа. Цаашид Толгойт, Баянхошуу бүсийн нийт 1000 гаруй хүүхэд залуучууд, иргэд, төрийн албан хаагчдад
Архи, тамхины болон эрүүл бус хүнсний хэрэглээг бууруулах” сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.  

 

 

 

 

 

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 648 санал өгсөн байна.