СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

  

Дүүргийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч М.Даваадорж, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Мөнгөн-Эрдэнэ, Онцгой байдлын хэлтсийн орлогч н.Лхагвасүрэн, Замын цагдаагийн хэлтсийн мэргэжилтэн н.Энх-Амгалан, гүйцэтгэгч компаний ерөнхий инженер н.Батзориг болон бусад албаны төлөөлөл өнөөдөр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын ажил эхэлсэнтэй холбоотойгоор тулгараад буй зарим асуудлыг хэлэлцлээ. Авто замын ажлын зураг 2013 онд батлагдсан тул айл өрх болон гудамж руу орсон хэсэгт орц, гарц төлөвлөж өгөөгүй учир дутагдалтай байна. Иймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлүүлэхээр айл өрх, гудамж руу орц гарцыг гаргуулах талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газарт хүсэлт тавиад байна. Мөн замын цагдаагаас зургын зохиогчтой уулзаж өөрчлөлт оруулах саналаа хүргүүлэхээр боллоо.