СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     Өнөөдөр Монгол Японы хамтарсан “Эвридэй Ферм” компанийн гүйцэтгэх захирал Р.Жигжид болон тус компанийн хөрөнгө оруулагч “Farmdo group”-ын хамт олон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатартай уулзлаа. Уулзалтын үеэр “Эвридэй ферм”-ийн төлөөлөл 10МВт хүчин чадалтай Моннаран нарны цахилгаан станц бүхий “Solar farm-I” төслийн талаар танилцуулга хийлээ. Төслийн онцлог нь гүзээлзгэнэ, өргөст хэмх, улаан лооль зэрэг жимс тарих боломжтой нарны зай хураагуур панель бүхий хүлэмжтэйгээрээ ижил төрлийн төслүүдээс онцлог юм. Хүлэмжийн гадаах талбайд төмс, сонгино, лууван гэх мэт хүнсний ногоо тарих боломжтой. Төсөл Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд 28 га газарт хэрэгжих бөгөөд ирэх 06 дугаар сарын 01-нд 2МВт чадалтай станц ашиглалтад орж, 08 дугаар сарын 01 гэхэд 10МВт станц ашиглалтад орно. Уг станц ашиглалтад орсноор 6500 айлыг цахилгаанаар хангахаас гадна Төв аймгийн Баянчандмань сумтай холбож, цааш сумдуудад түгээх боломжтой юм.  

 

 

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 648 санал өгсөн байна.