СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

     Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Б.Соёл-Эрдэнэ Засаг даргатай 3 дугаар хороо, Ч.Сүрэнхүү даргатай "Мичид-Ундрага" Өрхийн эрүүл мэндийн төв, Толгойт Хорооллын Нутгийн Хөгжил Төв хамтран жил бүрийн 4 дүгээр сард "Эрүүл мэнд-Эрхэм баян" өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн өдөрлөг 04 дүгээр сарын 12-ноос 18-ны хооронд болж өндөрлөлөө.

 

     "Тунгаамал" дотрын эмнэлгийн эмч Г.Бархас 50 иргэнд сахарын шинжилгээ үнэ төлбөргүй хийж, Гүнж төвийн нийгмийн ажилтан н.Төгөлдөр, 42-р сургуулийн эмч н.Батцэцэг нар сургуулийн 64 охинд "Өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд" сэдвээр, “Мичид-Ундрага" Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч н.Энхдөлгөөн 65-р сургуулийн 61 охинд "Охидын насны онцлог, эрүүл мэнд" сэдэвт сургалтыг тус тус зохион байгууллаа. Геронтлогийн төвийн эмч н.Өлзийсайхан хорооны ахмадуудад "Насжилтын онцлог, зөв хооллолт", "Мичид-Ундрага" Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Ч.Сүрэнхүү "Халдварт бус өвчлөлийн тухай" сургалтыг 50 иргэнд явуулсан бол "ЭКО" бүлгийн 21 ахмад, 10 сурагч хамтран их цэвэрлэгээ хийж 3, 4 дүгээр хорооны жалгын дагуу айл өрхүүдэд "Хоггүй орчин-Эрүүл амьдрал" аяныг сурталчиллаа. Өдөрлөгийн үеэр Хийн дасгалын үзүүлбэр үзүүлсэн ахмадуудыг дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 3 дугаар хорооны Засаг дарга Б.Соёл-Эрдэнэ "Эрүүл мэндийг дэмжигч" хүндэт тэмдгээр шагнасан юм. Тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийн даралт, өндөр, жин, сахарыг үзэн зөвлөгөө өгч сургалт зохион байгуулж, "Дэм дэмэндээ" аян өрнүүлэн төрөл бүрийн хувцас цуглуулж зорилтот өрхийн хүүхдүүдэд өглөө.  

 

Санал асуулга

Дүүргийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж байгаа нь таны сэтгэлд нийцэж байна уу?
Нийт 648 санал өгсөн байна.