СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн туршлага түгээн дэлгэрүүлэх “Боловсролын хөгжилд Сонгинохайрханчууд” үйл ажиллагаа Олон улсын хүүхдийн Найрамдал төвд боллоо. Ерөнхий боловсролын сургууль болон Албан бус насан туршийн боловсролын төв, төрийн бус өмчийн сургуулиуд боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт, сургалтын орчин, багшийн хөгжил, хүүхдийн хөгжил, гадаад харилцаа-хамтын ажиллагаа зэрэг сэдвээр танилцуулга, үзэсгэлэн гаргалаа. Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийг боловсон хүчин тогтвортой туршлагатай хамт олон гэдгийг Нийслэлийн боловсролын газраас онцолж байна. “Түүчээ нь болж Түгээн дэлгэрүүлье” уриатай уг арга хэмжээнд Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Тамгын газрын дарга М.Баяраа, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ болон нийслэл, дүүргийн бусад төлөөлөгчид оролцлоо. Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн хамгийн их хүн амтай хамгийн том газар нутагтай дүүрэг. Энэ ч утгаараа алслагдсан хороодын хүүхдүүдийг сургууль цэцэрлэгт бүрэн хамруулах, боловсролын салбарт хийгдэж байгаа үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс хамтран олон ажил хэрэгжүүлэхээр ажиллаж байна.