СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

     Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын ажил 2017 оны 05 дугаар сарын 5,6,7-ны өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа. Цэрэг татлагын үйл явцтай Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга хурандаа Х.Батбилэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Болдбаатар, Батлан Хамгаалах Яамны Стратегийн Бодлого Төлөвлөлтийн газрын дарга Бригадын генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Стратегийн Бодлого Төлөвлөлтийн газрын буюу / J-5 /-ын дарга Бригадын генерал н.Даваацэрэн болон холбогдох албаны хүмүүс танилцлаа. Цэрэг татлагын ажлын явцыг дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга М.Баяраа, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Г.Ялалт болон албаны бусад хүмүүс танилцууллаа.