СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

    Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Чингис Соосэ" Олон улсын харилцааны их сургуулийн гадаах талбайд Ялалтын баяр тэр дундаа Монгол Улсын тусгаар тогтнол, тухайн үеийн өнгийг тодорхойлж байсан 3 их гүрний агуу удирдагч нарын уулзалтыг харуулсан хөшөө сүндэрлэлээ.

  

  Хөшөөний нээлтэд УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Цогзолмаа, Г.Мөнхцэцэг, дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон тус дүүргийн ахмад дайчид тэргүүтэй хүмүүс оролцлоо. Нээлтийн үеэр Засаг дарга Ж.Сандагсүрэн "Дүүрэгт маань залуу хойч үедээ тусгаар тогтнолыг таниулах түүхэн сэдэвтэй хөшөө сүндэрлэн боссонд маш их баяртай байна. Уг ажлыг санаачлан эхлүүлж, бүтээсэн хүмүүст дүүргийнхээ нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

 

     Тэртээ 800 жилийн өмнө дэлхийг байлдан дагуулж байсан их хааны нэрээр нэрлэгдсэн сургуулийн өмнө 80 жилийн өмнө дэлхийн өнгийг тодорхойлж байсан 3 их удирдагчийн хөшөө бүтсэнд баяртай байна" гэлээ. Энэхүү хөшөөтэй төстэй хөшөө ОХУ-ын Сочи хотод байдаг юм. Харин тус сэдвийн дагуу бүтээгдсэн 2 дахь хөшөөг бүтээгчид Нийслэлийн соёлын өвд бүртгүүлсэн байна.