СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

       Тус цагдаагийн хэлтэст 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Оюунгэрэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн дарга Д.Отгонбаатар, гишүүн Б.Баднаанямба, Г.Гантуяа  нарын хамт өглөөний нэгдсэн рапортод оролцон, хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа.

      Хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар тус хэлтсийн шинээр баригдсан өргөтгөл, саатуулах байр, “Эрх зүйн зөвлөгөө өгөх өрөө”, спорт танхим зэргийг, алба хаагчдийн ажиллах нөхцөл байдал, ашиглаж буй техинк хэрэгслийг хэрхэн шинэчлэн сайжруулсан талаар танилцуулан хариуцсан нутаг дэвсгэрт 2017 оны эхний 4 сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, захиргааны зөрчлийн шийдвэрлэлт, хэргийн илрүүлэлт, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, энэхүү ажилд төрийн болон төрийн бус байгууллагуудыг хэрхэн татан оролцуулж байгаа талаар ярилцлаа.