СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

       Сонгинохайрхан дүүргийн 14-р хороонд байрлах 101-р цэцэрлэгийн бохирын шугам задарсан. Үүний дагуу 05 дугаар сарын 16-ны өдөр эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч газар дээр нь очиж ажиллан задарсан бохирын хоолойноос үүдэн халдварт өвчин гарах нөхцлөөс сэргийлж, ариутгал хийн үйл ажиллагааг нь түр хугацаагаар хаалаа.

 

 

       Дүүргийн удирдлагуудын зүгээс уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж, засвар үйлчилгээ хийхээр ажиллаж байна.