СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ жил дүүргийн хэмжээнд хэд хэдэн замын ажил хийгдэхээр төлөвлөгдсөний нэг нь Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км замын ажил. Уг замыг Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар “Трүй Рөүд” ХХК гүйцэтгэх юм.

Замын ажил 06 дугаар  сарын 27-ноос эхэлж, 10 дугаар сарын 31-ний өдөр дуусах гэрээтэй. Нийт 1.4 тэрбум  төгрөгийн төсөвт өртөгөөр бүтэх уг замын урт 1.3км, зорчих хэсгийн өргөн 7м, хоёр талаараа 1.5м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөн байна.