СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, захиргааны зөрчлөөс иргэдийг урьдчилан сэргийлэх, тэнэмэл иргэдийг бүртгэх, нийгэмшүүлэх, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Тэнэмэл”  арга хэмжээг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулсан.

  Энэхүү ажлын хүрээнд байнга архидан согтуурч тэнэмэл амьдралаар амьдардаг 45 иргэнийг шинэчилсэн бүртгэл судалгаанд авч, бичиг баримтгүй 2 иргэнд дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэстэй хамтран шинээр иргэний үнэмлэх олгуулж, дээрх иргэдэд архи согтууруулах ундааны хор уршиг, зохистой хэрэглээний талаар 2 цагийн хичээл сургалтыг явууллаа.

             Мөн  тэнэмэл  байдлаар  амьдардаг  иргэдээс дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нар сүрьеэгийн шинжилгээ авахад 10 иргэн сүрьеэтэй гарсан тул  ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн байна.