СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 103 дугаар зарлигаар "Шүүгчийг сонгон шалгаруулах журам” шинээр батлагдлаа.

 

Шүүгчээр ажиллах хүсэлтэй хуульчид "шүүгчийн суурь шалгалт”-д тэнцсэн тохиолдолд сонгон шалгаруулалт зарласан "шүүгчийн сул орон тоо”-нд нэрээ дэвшүүлэх эрхтэй боллоо.

 

Суурь шалгалт жилд хоёр удаа зохион байгуулагдах бөгөөд "Ерөнхий”, "Тусгай” ангиллын шалгалтуудаас бүрдэнэ. Суурь шалгалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид тавигдах Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан болзол, шаардлага хангасан шалгалтад оролцох үедээ шүүгчээр ажиллаагүй хуульчид оролцоно. 

 

"Ерөнхий” шалгалтаар нэр дэвшигчийн мэдлэг, ур чадварыг "Тусгай” шалгалтаар ёс зүй, зан төлвийг шалгана. "Ерөнхий” шалгалт нийт 60 оноо бөгөөд үүнээс 60 хувь буюу 36 оноо авсан нэр дэвшигч "Тусгай” шалгалтад оролцох эрхтэй болно. "Ерөнхий” болон "Тусгай” шалгалтын нийлбэр 100 онооноос 70 хувьтай тэнцэх оноо авсан тохиолдолд суурь шалгалтад тэнцэх юм.

 

Суурь шалгалтад тэнцсэн нэр дэвшигч 24 багц цагийн "Бэлтгэл сургалт”-д бүрэн хамрагдсан тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагад оролцоно.

 

Та шинээр батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-тай www.legalinfo.mn хаягаар орж танилцана уу. 

  

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА