Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн хөгжлийн сан, Нийслэлийн архивын газар хамтран “Хороодын түвшинд архивын лавлагаа үйлчилгээг шилжүүлэх” төсөл хэрэгжүүлж байна.

 Уг төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд сонгогдсон 6 бүсэд 21 төрлийн лавлагааг иргэдэд олгож байна. Энэ 6 бүсийн нэгэнд Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо багтсан юм.

             Төслийн хүрээнд дүүргийн иргэд хорооны харьяалал харгалзахгүйгээр ажилласан жилийн, акт, дүгнэлт, банк, санхүүгийн, газрын кадастрын зураг, ЕБС-ийн улсын шалгалт, өмч хувьчлалын зэрэг нийт 21 төрлийн лавлагааг авах боломжтой болж байна.