СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улаанбаатар бүсийн “Гандуулга” клубын  2017 оны аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 

          Тэмцээнд  нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 14 анги,  Хууль сахиулах их сургууль, Улаанбаатар төмөр замын гал унтраах албаны нийт 16 багийн 130 гаруй тамичид хурд хүч авхаалж самбаагаа сорин уралдаж шилдгүүдээ тодруулав.

          Тэмцээний нийлбэр дүнгээр Улаанбаатар төмөр замын Гал унтраах алба 1 дүгээр байр, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги хоёрдугаар байр, Хууль сахиулахын их сургуулийн баг тамирчид 3 дугаар байрыг тус тус эзэлж шагнал хүртлээ.

 

             Энэ жилийн бүсийн аврага шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, шинэчилсэн дүрмийн дагуу төрөл бүрт болзол хангасан анги ирэх жилийн цлсын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар бүсийг төлөөлөн оролцох юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.