СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Монголын нүүдэлчин ард түмний соёл иргэншил, ёс заншлын өв, урлаг, үндэсний хувцасны гайхамшиг, түүний арвин их түүх, соёлыг залуу хойч үе, дотоод гадаадын жуулчдад сурталчилан таниулах хүүхэд залуучуудад нүүдэлчин үндэснийхээ түүх, соёлоор бахархах, хайрлах зорилгоор  “Дээлтэй Монгол” наадмыг  2017 оны 07 сарын 10-ны өдөр  зохион байгуулахаар Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан.

Үүний дагуу Дүүргийн Засаг дарга 2017 оны 07 дугаар сарын 07-ны А/344 дугаар захирамж гарган Монгол дээлээрээ бахархах, Үндэсний хувцсаараа гоёх наадмын уралдаанд:

 

-       Дүүргүүдийн үндэсний хувцастай парад -500 иргэн

-       Монгол үндэсний гадаадын зочдын шилдэг хос -1 хос

-       Үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч- 40 хүүхэд 

-       Хамгийн сайхан дээлтэй хос- 4 хос амжилттай оролцлоо.