СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан түймрийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах ангийн албан хаагчид бүрэн унтраалаа.

Хэт халалт болон хүний буруутай үйлдлийн улмаас ойрын өдрүүдэд Монгол орны өнцөг булан бүрт түймэр гарч байна. Түймрийн улмаас Монгол Улсын ойн санд нөхөж баршгүй хохирол учраад байгаа энэ үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гарсан түймрийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах ангийн албан хаагчид бүрэн унтраалаа.

Тодруулбал 1-р хорооны нутаг дэвсгэр Дунд даваа орчимд гал гарсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 11, 26, 29 дүгээр ангийн нийт 33 албан хаагч 5 машин техниктэйгээр түргэн шуурхай ажиллаж эхний өдөр цурманд оруулан өчигдөр галыг бүрэн унтраалаа.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн удирдлагууд түймрийн голомтод ажиллалаа.

             Түүнчлэн манай залуусын төлөөлөл хошууч Б.Бат-Очироор ахлуулсан 12 албан хаагч Мандал сумын Түнхэл тосгонд энэ сарын 15-наас ажиллаж байна.