СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

     Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, Пусан хотын Олон улсын Хамтын Ажиллагааны сантай хамтран ажиллах гэрээг 2017 оны 05 дугаар сарын 10-нд байгуулсан. 

 

Хамтын ажиллагааны хүрээнд:

 

1. Пусан хотын хилийн чанадад ажиллах сайн дурын багийн үйл ажиллагааг үр дүнтэй явуулах үүднээс эрүүл мэнд, боловсролын сайн дурын үйл ажиллагааг сурталчлах.

 

2. Бүс нутгийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулахын төлөө үнэ төлбөргүй эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллах.

 

3. Эрүүл мэнд, Соёл, Боловсрол зэрэг салбарт харилцан туршлага судлах.

 

4. Хоёр хотын иргэдийн нийгэмлэг хооронд холбоо тогтоон, дэмжлэг үзүүлэх.

 

5. Харилцан итгэлцлийн дор хамтын ажиллагааны боломжуудыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм.

 

     Пусан хотын ИНХ-ын төлөөлөгчид, Пусан хотын Олон улсын Хамтын Ажиллагааны сангийн тэргүүн болон гишүүд өнөөдөр Засаг дарга Ж.Сандагсүрэн, 19-р хорооны Засаг дарга Д.Отгонбурам, ИНХ-ын дарга Т.Гантөгс нартай уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар Пусан 2 хотын хамтын ажиллагаа өргөжүүлэхийн ялдамд Сонгинохайрхан дүүрэгтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг 2 тал онцоллоо. 

  

     Пусан хотын Олон улсын Хамтын Ажиллагааны сангаас Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгүүдэд засварын ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм. Хотын хэмжээнд судалгаа хийсний дүнд Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгийг сонгох боломжтой гэж үзсэн байна.