СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     Сонгинохайрхан дүүргийн 5,6,18,19-р хороо Ханын материалын эцсээс 5 шарын уулзвар хүртэлх Үйлдвэрчний эвлэлийн гудамж дагуу тохижилтыг хийж гүйцэтгэж байна.

Тохижилтын ажилд:

 

·         6400 м2 явган хүний замын сул шороон талбайг хавтангаар бүрэх,

 

·         1400 м2 зүлэгт талбай, 5500ш шар хуйас, 200ш хайлаас, 100ш улиас тарих,

 

·         680 м2 налуу шороон талбайг эко хавтангаар бүрэх,

 

·         7 уулзварын орц гарцыг засан бетон зутгамал хийх,

 

·   8 цэцэгт мандлын сандал, 62 ширхэг хогийн сав, 98 ширхэг сандал, 2 ширхэг мэдээллийн самбар байршуулах ажлыг хийхээр төлөвлөсний дагуу ажиллаж байна.

 

 

     Дүүргийн өнгө төрхийг нэмж буй тохижилтын ажлыг иргэд талархан хүлээн авч байгаа юм. Тиймээс иргэд та бүгдийг суурилуулсан сандал, хогийн сав зэргийг ариг гамтай хэрэглэхийг уриалж байна.

 

                            ТОХИЖИЛТ НИЙТИЙН АЖ АХУЙН ХЭЛТЭС