СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

     2017 оны 08 сарын 06-ны 13 цагийн үед орсон борооны үеэр дүүргийн 21 дүгээр хороо 361-р гарамд үер буулаа гэх дуудлага ирж, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Батбаяраар ахлуулсан 9 албан хаагч 2 автомашинтай ажиллаж 2 айлын гэрт үeрийн ус орсон байсныг шуудуу татан гадагшлуулж, гэрийн эд хогшлыг гарган зөвлөгөө өгч шуурхай ажиллалаа. Мөн үeрийн усанд суусан приус 20 автомашиныг уснаас гаргасан байна.