СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

     Сонгинохайрхан дүүрэг, Изүнокүни хотын хамтын ажиллагааны хүрээнд Изүнокүни хотын ИТХ-ын дарга, Боловсролын газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид, иргэдийн төлөөлөл манай дүүрэгт айлчиллаа. Айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлах, боловсрол, спорт, нийгмийн салбарт хамтран ажиллах төдийгүй иргэд хоорондын нөхөрсөг харилцаа, сурагч солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг онцоллоо. 

 

 

     Изүнокүни хотын ИТХ болон Засаг захиргааны нэгжийн бүтэц нь Сонгинохайрхан дүүрэгтэй ижил учир хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дөхөм байгааг төлөөлөгчид хэлж байна.