СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрханчууд бид хороодынхоо иргэний танхимын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ном хандивлах аяныг эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Бизнес, хамтын ажиллагааны албаны захирал Г.Төгөлдөр 4, 5, 8, 11, 16 болон 30 дугаар хороодод банкныхаа хамт олны манай хороодод зориулан хандивласан номнуудыг гардуулж өглөө.

Уг номын хандивын аян цаашид илүү өргөжин, үргэлжлэх бөгөөд бид иргэний танхимуудыг арвин сан бүхий номын сантай болгохыг зорин ажиллаж байна. Түүнчлэн 30-р хорооны хамт олон тус банкныханд талархсан сэтгэлээ илэрхийлж хорооныхоо Засаг даргын талархлыг гардуулсан юм.