СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс зарим цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хангагдсан байдалд боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, хоол үйлдвэрлэл, хүнсний чанар стандарт, барилгын техникийн хяналтын чиглэлээр хяналт тавьж ажиллаж байна.

Хяналт шалгалтанд хамрагдсан сургууль, цэцэрлэгүүдэд хичээлийн шинэ жилийг угтаж цэвэрлэгээ үйлчилгээг хийх, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл, шавжгүйтгэл хийлгэх, завсар үйлчилгээг бүрэн хангуулах, багшлах боловсон хүчнээр бүрэн хангах, шинээр нээгдэж буй бүлгүүдийг сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлүүлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.