СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

          Сонгинохайрхан дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг угтан, дүүргийн Засаг даргын А/345 тоот захирамжийн хүрээнд уламжлал болгон зохиогдож буй иргэдийн спортын VI их наадмын явган аяллын тэмцээн 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Орбит-Хайрхан толгойн чиглэлд амжилттай зохион байгуулагдлаа.

Явган аялалд 13 байгууллагын 156 иргэн оролцож, спортын 3 төрлөөр өрсөлдөн дүнгээ гаргалаа.

 


Байгууллагын нэгдсэн дүнгээр
:

1-р байрт 3-р хорооны баг тамирчид

2-р байрт 29-р хорооны баг тамирчид

 

3-р байрт 9-р хорооны баг тамирчид тус тус шалгарлаа.