СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

         Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай Улсын Их Хурлын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар захирамж тус тус гарсан. Үүний дагуу дүүргийн Засаг даргын А/374 дүгээр захирамжаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газраас хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллалаа.  

 

Ажлын хэсгээс Сонгинохайрхан дүүргийн 32 хорооны иргэдэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг, санал авах үйл ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд хороо тус бүрт 1-2 удаа зохион байгуулсан. Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны албан хаагчид, хороодын Засаг дарга нар, дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын оролцоотой хэлэлцүүлгийг зохион байгуулж ажилласан.

 

Дүүргийн хэмжээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 34,000 ширхэг санал авах саналын хуудас ирснээс 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар нийт 25058 иргэн саналөө өгсөн байна. Санал асуулгад оролцсон иргэдэд Монгол улсын Үндсэн хууль болон Нэмэлт өөрчлөлтийн төслийн тайлбар, гарын авлагыг тараалаа.   

 

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Д.Лүндээжанцан, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Монгол Улсын гавьяат багш Р.Хатанбаатар, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын ахлах зөвлөх Ц.Батбаатар, УИХ-ын Тамгын газрын зөвлөх Р.Гандулам, СХД-ийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн, Тамгын газрын дарга М.Баяраа болон 32 хорооны Засаг дарга нар иргэдийн төлөөлөл оролцлоо.  

 

Хойшид хэлэлцүүлгийг дүүргийн хэмжээнд 2-оос доошгүй удаа зохион байгуулах зорилготой ажиллаж байна.