СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Солонгосын цахилгааны инженерүүдийн холбооны хамт олон өнөөдөр Дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй уулзлаа. Тэд уулзалтынхаа үеэр дүүргийн улаан загалмайн хороонд хандив өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

 

Үүний дагуу Улаан загалмайн хороонд холбох ажлыг зохион байгууллаа. Солонгосын цахилгааны инженерүүдийн холбооны хамт олон Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хороонд 80 хайрцаг хувцас хандив болгон өгсөн юм.

 

Улаан загалмайн хорооны хамт олон талархлаа илэрхийлээд тэдний хандивыг хэрэгтэй хүмүүст нь өгнө гэдгээ амлалаа.