СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

     13 дах удаагийн Хайлаар-2017 Хятад-Орос-Монгол 3 улсын эдийн засгийн форум, үзэсгэлэн худалдаанд дүүргийн 14 аж ахуйн нэгж амжилттай оролцлоо.

     Хоёр дүүргийн хамтын ажиллагаа 2012 оноос эхэлсэн бөгөөд дүүргийн төлөөлөл жил бүрийн үзэсгэлэн худалдаанд оролцож ирсэн юм. Энэ удаагийн эдийн засгийн форум, үзэсгэлэн худалдааны үеэр хоёр дүүргийн цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлж шинэ шатанд хүргэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Уулзалтын үеэр дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжин Хайлаарт нэрийн бүтээгдэхүүний дэлгүүр нээх, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбаруудад хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

 

     “Хайлаар-2017 Хятад-Орос-Монгол 3 улсын эдийн засгийн форум, үзэсгэлэн худалдаанд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Төсөл хөтөлбөр, Хөрөнгө оруулалт, Хамтын ажиллагаа хариуцсан орлогч дарга Л.Оргил, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Хуягбаатар, төлөөлөгч Д.Баярсайхан, Д.Хосбаяр, Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл гадаад харилцааны тасгийн дарга М.Солонго нар оролцлоо.