СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сонгинохайрхан дүүргийн 25 жилийн ойг угтан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Толгойт ОНХХ,  Баянхошуу ОНХХ-тэй хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг өрнүүлэх, аварга баг тамирчдыг тодруулах, сурагчдын харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор гар бөмбөг, дартсын төрлөөр нөхөрсөг спорт наадмыг 200 гаруй сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.

 

 

Спорт наадамд сургуулиуд амжилттай оролцож, гар бөмбөгийн төрлөөр 1-р байр 9-р сургууль, 2-р байранд 122-р сургууль, 3-р байр Хүүхдийн холбооны баг тамирчид, Дартсын төрлөөр /эмэгтэй/ 1-р байр 104-р сургуулийн сурагч Х.Хулан,  2-р байр 67-р сургуулийн сурагч Я.Саранжаргал, 3-р байр 74-р сургуулийн сурагч Б.Минжинсор, /эрэгтэй/ 1-р байр 67-р сургуулийн сурагч Б.Бат-Өлзий, 2-р байр 105-р сургуулийн сурагч Ө.Сүхбат, 3-р байр 124-р сургуулийн сурагч Б.Номин-Эрдэнэ нар шалгарч өргөмжлөл, медаль, дурсгалын зүйлсээр тус тус шагнагдлаа.