СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ази, номхон далайн баруун бүсийн захирал Шин Ён Су, монгол дахь суурин төлөөлөгч доктор Сергей Диордица болон Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй зочид төлөөлөгчид дүүргийн эрүүл мэндийн тогтолцоо болон анхан шатны тусламж үйлчилгээтэй танилцахаар дүүргийн Эрүүл мэндийн төв болон 26-р хорооны өрхийн Эрүүл мэндийн төвөөр зочиллоо.

Зочид төлөөлөгчдийг дүүргийн удирдлагууд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон хүлээн авч эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр доктор Шин Ён Су хэлэхдээ “Эмнэлгийн тусламж үйлчилгээг хэнийг ч орхигдуулахгүйгээр чанартай, тэгш хүртээмжтэй байдлаар үйлчлээрэй” гэдгийг онцоллоо.